Privacy Policy

Нууцлалын бодлого

Tuslay мэдээллийг хэрхэн боловсруулдаг болон та мэдээллээ хэрхэн удирдах тухай.

Сүүлд шинэчилсэн
2026 оны 11 дүгээр сарын 14
Холбоо барих
support@tuslay.mn

Энэхүү бодлого нь tuslay.mn, Tuslay апп болон Tuslay-д холбосон харилцах сувгаар үйлчилгээ авах үед бүртгэл, бизнесийн мэдээлэл, харилцагчийн мессежийг хэрхэн боловсруулдгийг тайлбарлана.

1.Бүртгэл ба нэвтрэх мэдээлэл

Бүртгэл үүсгэх, нэвтрэх, эрхийг баталгаажуулах, тусламж үзүүлэхэд таны нэр, цахим шуудан, бүртгэлийн таних дугаар болон нэвтрэх үйлчилгээ үзүүлэгчээс ирсэн профайлын мэдээллийг ашиглана. Нууц үгээр нэвтэрдэг бол нууц үгийн хэшийг хадгална.

2.Холбосон суваг ба харилцагчийн мэдээлэл

Facebook Messenger, Instagram эсвэл Telegram холбох үед хуудас, бүртгэл, ботын таних мэдээлэл болон холболтод шаардлагатай хандалтын мэдээллийг боловсруулна. Агент хариулах, ажилтанд шилжүүлэх, захиалга бүртгэхэд мессеж, харилцагчийн таних мэдээлэл болон тухайн үйлдэлд шаардлагатай мэдээллийг ашиглана. Медиа боловсруулах тохиргоо идэвхтэй үед зураг, дуу, дүрс бичлэгийг боловсруулж болно.

3.Telegram-ийн ирсэн мессеж

Харилцагч /inbox_allow командыг илгээж зөвшөөрсөн бол түүнээс хойших хувийн мессеж, зургийн лавлагаа, чатын таних дугаар, дэлгэцийн нэрийг шифрлэн долоо хүртэл хоног хадгална. Ингэснээр бизнес тухайн мессежийг уншиж, хариулах боломжтой. /inbox_forget командыг илгээж зөвшөөрлөө цуцлан хадгалсан мессежээ устгуулж болно.

4.Мэдлэгийн сан ба хиймэл оюуны боловсруулалт

Таны нэмсэн текст, PDF, бараа, үйлчилгээний мэдээллийг агентын мэдлэгийн санд боловсруулна. Харилцагчийн асуултыг ангилах, холбогдох мэдээллийг хайх, хариулт боловсруулах зорилгоор тухайн мессеж, агентын заавар болон мэдлэгийн сангийн холбогдох хэсгийг том хэлний загвар (LLM)-аар боловсруулж болно.

5.Төлбөр ба үйлчилгээ үзүүлэгчид

Төлбөрийн нэхэмжлэх үүсгэх, төлөлтийг баталгаажуулахад QPay ашиглана. Tuslay нь нэхэмжлэх, төлбөрийн төлөв, багц болон токены бүртгэлийг боловсруулна. Meta болон Telegram нь холбосон сувгийн мессежийг дамжуулна. Захиалгын нэгтгэл зэрэг цахим шууданг илгээхэд Resend ашиглана. Том хэлний загварын (LLM) үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн мессеж, агентын заавар болон мэдлэгийн сангийн холбогдох хэсгийг боловсруулж болно. Нэвтрэх, хадгалах, байршуулах үйлчилгээ үзүүлэгчид тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг боловсруулж болно.

6.Сешн ба сайтын хэрэглээний хэмжилт

Нэвтэрсэн төлөвийг хадгалахад сешний күүки ашиглана. Хэл, загварын сонголтыг төхөөрөмжийн хадгалалтад хадгалж болно. Сайтын хэрэглээг хэмжихэд хуудасны зам, товшилтын ангилал болон төхөөрөмжийн төрлийг бүртгэнэ. Давтагдаагүй зочлолтыг тооцоход долоо хоног тутам солигдох нууц утгаар IP-д суурилсан хэш үүсгэнэ. Энэ хэмжилтэд тусгай мөрдөх күүки ашиглахгүй.

7.Хадгалалт, холболт салгах ба бүртгэл устгах

Мэдээлэл хадгалах хугацаа нь мэдээллийн төрөл, ашиглалтын зорилгоос хамаарна. Сувгаа салгавал Tuslay тухайн холболтоор шинэ мессеж боловсруулахгүй. Гуравдагч үйлчилгээний өөрийн хадгалсан мэдээллийг тухайн үйлчилгээний тохиргоогоор удирдана.

Тохиргооноос бүртгэлээ устгаж болно. Хамтран ашиглагчтай агент үлдэж, шаардлагатай бол эзэмшлийг шилжүүлнэ. Өөр гишүүнгүй агент болон түүнд хамаарах Tuslay дахь өгөгдлийг устгана. Нэхэмжлэх, багцын бүртгэлийг устгасан бүртгэлээс салгаж хадгална.

8.Мэдээлэл хамгаалах ба таны эрх

Бүртгэл болон агентын мэдээлэлд хандах эрхийг нэвтрэлт, гишүүнчлэлээр хязгаарлана. Хуульд заасан хүрээнд мэдээлэлтэйгээ танилцах, залруулах, устгуулах болон зөвшөөрлөө цуцлах хүсэлтээ support@tuslay.mn хаягаар илгээнэ үү. Холбосон бизнесийн сувгаар илгээсэн мессежтэй холбоотой хүсэлтийг тухайн бизнест мөн гаргаж болно.

Холбоо барих

Энэ Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал байвал дараах хаягаар холбогдоно уу:

Tuslay